Зуслангийн удирдлага, багш нарыг чадавхжуулах сургалт болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуслангийн удирдлага, багш нарыг чадавхжуулах сургалт болж байна

/2022.05.23/: “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоо” сэдэвт хүүхдийн зуслангийн удирдах ажилтан, арга зүйч, багш нарт зориулсан арга зүйн сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын Үндэсний зуслангуудын холбоо, МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулж байна.

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны С/17 тушаалаар Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг батлан мөрдөж эхлээд байна. Мөн 2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/150 тушаалаар Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөрийг баталсан. Хүүхдийн зуслангийн хөгжлийн жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зуслангийн удирдах ажилтан, арга зүйч, багш нарт арга зүйн сургалтыг тавдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад 100 гаруй зуслангийн захирал, бүлгийн удирдагч, багш, тогооч, эмч нарын төлөөлөл оролцож байна.

2022 оны байдлаар 20 аймаг, 8 дүүргийн нутаг дэвсгэрт 43 зуслан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шинээр Хөвсгөл аймагт Найрамдал-2, Дорноговь аймаг хүүхдийн зуслан барих ажлыг эхлүүлж, Дорноговь аймаг хүүхдийн зуслангаа ашиглалтад оруулаад байна.

Эх сурвалж: ГБХЗХГ

Хятадууд Тайваньд довтолбол АНУ “цэргийн хүчээр“ хариу өгөхөд бэлэн гэв
Хятадууд Тайваньд довтолбол АНУ “цэргийн хүчээр“ хариу өгөхөд бэлэн гэв
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.