Хятадууд Тайваньд довтолбол АНУ “цэргийн хүчээр“ хариу өгөхөд бэлэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадууд Тайваньд довтолбол АНУ “цэргийн хүчээр“ хариу өгөхөд бэлэн гэв

President Joe Biden speaks during a news conference with Japanese Prime Minister Fumio Kishida at Akasaka Palace in Tokyo on May 23.

/2022.05.23/: Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ:

Хэрэв Хятад улс Тайваньд хүчээр хөндлөнгөөс оролцвол АНУ цэргийн хариу арга хэмжээ авна. Энийг би амлаж байна гэв.

"Ерөнхийлөгч өмнө нь үүнтэй төстэй мэдэгдэл хийж байсан бөгөөд Тайваний талаарх олон жилийн бодлого өөрчлөгдөөгүй" гэж Цагаан ордон мэдэгджээ.

“Нэг Хятад” бодлогын хүрээнд Тайвань бол Хятадын нэг хэсэг гэсэн Хятадын байр суурийг АНУ хүлээн зөвшөөрч байгаа ч арлын талаарх Бээжингийн нэхэмжлэлийг хэзээ ч албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм.

Тайвань нь Хятадын эргээс ердөө 177 километрийн зайд оршдог. Тус улсыг 70 гаруй жилийн турш АНУ-Хятад хоёр тал тус тусад нь удирдаж байсан ч Хятадын эрх баригч Коммунист нам арлыг өөрийнх нь гэж зарлахад нь саад болоогүй юм.

Сүүлийн долоо хоногт Бээжин Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү олон арван байлдааны онгоц илгээсэн бөгөөд Хятадын удирдагч Ши Жиньпин Хятад, Тайванийг "дахин нэгтгэх" нь гарцаагүй бөгөөд хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.

Байден Хятад улс Тайвань руу довтолж болзошгүй асуудлыг Орос Украинд хийсэн түрэмгийлэлтэй харьцуулж, "Энэ нь бүс нутгийг бүхэлд нь задлах болно" гэж сануулсан бөгөөд "Орос энэ үйлдлийнхээ төлөө урт хугацааны төлбөр төлөх ёстой" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Байден хэлэхдээ, Хятад улс байлдааны онгоцнуудаа Тайвний хилтэй хэт ойр нисгэж байгаа нь дайнд өдөөн хатгаж байгаагаас ялгаагүй үйлдэл юм гэв.

"Гэхдээ АНУ-ын зүгээс уг асуудалд тууштай хандана, бид амлалт өгсөн, бид "Нэг Хятад" бодлогыг дэмжиж байна, бид өнгөрсөн хугацаанд хийсэн бүхнийг дэмжсээр ирсэн. Гэхдээ Хятадыг Тайваньд хүч хэрэглэх эрх мэдэл бүхий гэж хүлээн зөвшөөрөөгүй гэж нэмж хэллээ.

Эх сурвалж: CNN

Бага насны 2 хүүхэд тоглох гэж байгаад тогтоол усанд осолджээ
Бага насны 2 хүүхэд тоглох гэж байгаад тогтоол усанд осолджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.