Японоос Монгол руу жуулчин татахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японоос Монгол руу жуулчин татахаар ажиллаж байна

May be an image of 2 people, people standing and indoor

/2022.05.17/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж байгаа албан айлчлал тус улсын аялал жуулчлалын компаниудын удирдлагын төлөөлөлтэй хийх уулзалтаар үргэлжилж байна.

Энэ удаагийн Япон улсад хийх айлчлалын хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тус улсын байгаль орчин, аялал жуулчлал, иргэний агаарын тээвэр зэрэг салбар чиглэлийн төр, хувийн хэвшлийн компанийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж буй аж. Үүний нэг нь Япон улсын аялал жуулчлалын томоохон компани болох JTB компани юм. Уг компани нь аялал жуулчлалын салбарт 110 жилийн түүхтэй томоохон компанийн нэг юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн болон хоёр орны хоооронд найрамдалт, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндчилгээг хамтатган уламжилж, Япон улсад хийж буй албан айлчлалын зорилго, Монгол Улсын Засгийн газраас ковид цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэрийн талаар товчхон танилцуулснаар талуудын уулзалт эхэлсэн юм.

May be an image of 5 people and indoor

Японы зах зээлээс жуулчдын урсгалыг Монгол Улс руу татах, Япон жуулчдын Монгол Улсад аялах сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засагт үзүүлэх нөлөөг бий болгох ДНБ-нд тус салбарын эзлэх хувь хэмжээг өсгөх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дунд, урт хугацаанд хамтран ажиллах саналтай байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын эхэнд илэрхийллээ.

May be an image of 1 person

JTB компанийн гүйцэтгэх захирал Такаюки Фүживара хэлэхдээ, “Ковид-19 цар улмаас Япон улс гадаадаас хүлээн авах жуулчдын урсгалд тодорхой хязгаарлалтыг хийгээд байна. Энэ нь аялал жуулчлалын салбарт амаргүй байгаа хэдий ч энэхүү хилийн хориг, хязгаарлалыг сааруулах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр тус улсын аялал жуулчлалын салбарынхан хичээл зүтгэл гарган ажиллаж байна” гэж ярьсан юм.

Үргэлжлүүлэн талууд хоёр орны аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал, гадаад жуулчдад зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хамтын ажиллагааны боломж, хийгээд Ковид-19 цар тахлын дараах аялал жуулчлалын салбарт дунд, урт хугацаанд хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Түүнээс гадна Японоос Монгол Улс руу жуулчин татах аялал жуулчлалын шинэ маршрут, хөтөлбөрийн талаар талууд санал солилцож, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох чиглэлээр талууд санал нэгдсэн юм. Уулзалтад Монгол Улсын аялал жуулчлалын элч Д.Хамада, Токио дахь ЭСЯ-ны зөвлөх У.Өлзийням, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын албаны төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад их хэмжээний хохирол учруулсан 16-17 насны бүлэг этгээдийг илрүүлжээ
Бусдад их хэмжээний хохирол учруулсан 16-17 насны бүлэг этгээдийг илрүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.