Б.Цогт-Очир: Цахилгаан тамхи худалдахдаа бичиг баримтыг нь шалгадаг байхыг уриалж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цогт-Очир: Цахилгаан тамхи худалдахдаа бичиг баримтыг нь шалгадаг байхыг уриалж байна

/2022.05.16/ “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Вейп хэрэглэгчдийн холбоо”-ны олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очир:

-Цахилгаан тамхины хуулийн зохицуулалт одоогоор байхгүй байна. Гэсэн хэдий ч бид нийгмийн хариуцлагын хүрээнд 21-ээс доош насны хүүхдүүдэд цахилгаан тамхи худалдаалахгүй байх, зайлшгүй тохиолдолд бичиг баримтыг нь шалгах арга хэмжээг авч байна. Мөн сургуулийн ойр орчимд вэйп худалдаалахгүй байгаа. Тиймээс ойр орчим дахь дэлгүүрт зарагдаж байгаа цахилгаан тамхийг шат дараатайгаар эргүүлэх татах ажлыг хийж эхэлсэн. Нас хязгаарласан бүтээгдэхүүн борлуулдаг ААН-үүд энэ уриалгыг цаашид дэмжээсэй гэж хүсэж байна. Ирээдүй болсон хойч үе маань ямар нэг хорт зуршилд автах ёсгүй.

Вэйп бол насанд хүрсэн хүн болон тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст зориулагдсан бүтээгдэхүүн юм гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.