Х.Бээжин: Гурил цацах бол дэлхий нийтэд байдаг эсэргүүцлийн хамгийн ХӨНГӨН ХЭЛБЭР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Бээжин: Гурил цацах бол дэлхий нийтэд байдаг эсэргүүцлийн хамгийн ХӨНГӨН ХЭЛБЭР

/2022.05.16/ Д.Сосорбарам гавьяат руу гурил цацсан иргэн Х.Бээжин цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр:

-Монгол Орос хоёр бол 100 жилийн түүхтэй хамтын харилцаатай улс. Биднийг тусгаар тогтноход тус болсон ганц улс. Орос, техник, зэвсэггүйгээр бид Халхын голын дайнд ялахгүй байх байсан. Түүнчлэн 1921 он хүртэл дэлхийн улс орнууд манайхыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин ОХУ-ын тусламжтай тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. Орос хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй.

Гэтэл Д.Сосорбарам, Э.Бат-Үүл, Д.Монголхүү тэргүүтэй этгээд манай хоёр улсын 100 жилийн найрамдалт харилцааг хагалан буталж, удаа дараа жагсаал цуглаан хийлээ. Монгол, Орос хүмүүсийг хагалан бутлах, тархи угаалт хийж байна. Ийм байж болохгүй. Тиймээс бид цуглаан дээр нь очиж эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр болох гурил цацсан.Өндөг шидэж, гурил цацах нь дэлхий нийтэд байдаг эсэргүүцлийн хамгийн хөнгөн хэлбэр. Хүнсний зүйл нь хоргүй байдаг учраас гэмт хэрэгт тооцогддоггүй. Харин Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс энэ үйл явдлыг дэвэргээд байна. Та нар төсөөлөөд үз, Орос улс байхгүй бол Монголыг хөнгөхөн эзэлчих маш олон улс байгаа. Тиймээс хоёр улсын харилцааг хамгаалж үлдэхийн тулд дотоодын дайснуудтайгаа тэмцэхээр шийдсэн гэв.

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг танилцуулна
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны судалгааг танилцуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.