/2022.05.05/ Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх зөрчлийн харилцаа цахимаар шийдэгдээд явна. Энэ оны есдүгээр сараас туршиж үзнэ. Тэгвэл зөрчил шалган шийдвэрлэх дундаж хугацаа 30 хоног дотроо багтаад шийдвэрлэгдэнэ гэсэн тооцоололтой байна. Торгуулиа төлөхгүй байгаа тохиолдолд төрөөс дараах төрлийн үйлчилгээг хязгаарлаж байгаа. Тодруулбал,
- Жолооны үнэмлэх нөхөж авах, сунгах
- Гадаад паспорт авах
- Төрийн албаны шалгалт өгөхийг хязгаарлана.
Хүн бүр шүүхийн өмнө адил,тэгш эрхтэй байх ёстой. Зарим хэсэг нь эрхзүйн зөрчил гаргаад торгуулиа төлдөг, зарим нь 20,30 жил төлдөггүй байж болохгүй гэлээ.