/2022.05.05/: Хятадын төрийн телевизийн CCTV-ийн мэдээлснээр, сэжигтнийг дөрөвдүгээр сарын 25-нд "салан тусгаарлахыг өдөөн турхирсан", "төрийн эрх мэдлийг урвуулан унагахыг өдөөсөн", хилийн чанад дахь Хятадын эсрэг дайсагнагч хүчинтэй тохиролцсон гэх үндэслэлээр "албадан баривчлах арга хэмжээ" авсан байна.
Хятадын мэдээллийн платформоор сэрэмжлүүлсэн мэдээ цацагдмагц хэдхэн минутын дотор Алибабагийн зах зээлийн үнэлгээ 26 тэрбум доллараар буурав.
Төрийн өмчит үндсэрхэг үзэлтэй Global Times сонины ерөнхий редактор асан Ху Ши Жинь Хятадын твиттертэй төстэй Weibo сайтад мэдээлснээр сэжигтний нэр гурван тэмдэгттэй байсан тул энэ мэдээлэл ташаа мэдээлэл болохыг тодруулахаар яаравчлан ажилласан байна. Учир нь Жэк Магийн Хятад нэр Ма Юн буюу хоёрхон үгнээс бүрддэг аж.
Санаа зовоосон асуудлуудыг арилгахын тулд Глобал Таймс сонинд яллагдагчийг 1985 онд Вэнжоу хотод /Жек Ма 1964 онд Ханжоу хотод төрсөн/ төрсөн бөгөөд мэдээллийн технологийн компанид техник хангамжийн судалгаа, хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байсан гэж мэдээлжээ.
Энэхүү мэдээллийн ачаар хувьцааны үнэ сэргэж эхэлсэн бөгөөд өдрийн эцэс гэхэд Алибаба ихэнх алдагдлаа нөхсөн байна.
Эх сурвалж: CNN