Х.Нямбаатар: Хулгай хийх, бэлгийн дарамт үзүүлэх гэмт хэргийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР авч хэлэлцэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хулгай хийх, бэлгийн дарамт үзүүлэх гэмт хэргийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР авч хэлэлцэнэ

/2022.05.05/ Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "МУ-ын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тухайлбал, хулгай хийх, бага хэмжээний хөрөнгө завших, бэлгийн дарамт учруулах үйлдлүүдийг зөрчлөөс хасаж эрүүгийн хуулинд оруулж ирсэн. Зарим төрлийн эрүүгийн болон зөрчлийн хуулинд давхардан зохицуулагдсан 20 гаруй зөрчил гэмт хэргүүдийг нэг талд шингээж өгч байгаа. Зарим төрлийн зөрчлийг Зөрчлийн хуулиас цэвэрлэсэн гэж ойлгож болно" гэв.

Хур хогийн цэгийг устгаж, ойжуулах ажлыг эхлүүлнэ
Хур хогийн цэгийг устгаж, ойжуулах ажлыг эхлүүлнэ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.