Хур хогийн цэгийг устгаж, ойжуулах ажлыг эхлүүлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хур хогийн цэгийг устгаж, ойжуулах ажлыг эхлүүлнэ

May be an image of outdoors and text

/2022.05.05/: Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ойролцоох таван байршилд үүссэн 8га 20 мянган мкв газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.

Мөн “Хоггүй хороо” болох уриалгыг гаргаад байгаа аж.

May be an image of 2 people, outdoors and text

Цаашид энэхүү ажилтай холбоотойгоор:

  • 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,
  • Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,
  • Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
  • Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
  • Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Х.Нямбаатар: Сүүлд болсон жагсаалын үеэр нэг албан хаагч хараагүй болсон
Х.Нямбаатар: Сүүлд болсон жагсаалын үеэр нэг албан хаагч хараагүй болсон
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.