/2022.05.05/ Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хувьд манай улс нэлээд дээгүүрт жагсаж байгаа орон. Сүхбаатарын талбайд жилд дунджаар 900 орчим жагсаал цуглаан болж, үзэл бодлоо илэрхийлдэг, ийм л тайз, индэр болсон. Бид нар үүнийг байх л зүйл гэж үзэж байгаа.
Гол нь аливаа жагсаал, цуглаан нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халддаг шинж чанаргүй байх ёстой. Сүүлд болсон жагсаалаар цагдаагийн байгууллагын нэг албан хаагчийн нүд нь юм харахааргүй болсон. Юу болсон бэ гэхээр жагсаал дотроос нэг хүн чулуу шидсэн. 4,5 албан хаагч хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж, бэртсэн. Тэгэхээр ийм байдлаар жагсдаггүй, соёлтой байдлаар жагсдаг байхыг энэ хуулиар нээж, дэмжиж өгч байгаа. Харин хүний амь нас эрүүл мэндэд халдаж байгаа тохиолдолд эрхзүйн хувьд таслан зогсоох үйлдлүүд хийгдэнэ гэв.