Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ

/2022.03.11/: Улсын нийт гадаад өр 2021 онд 33.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ.

Нийт гадаад өрийн 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 сая ам.доллар, Төв банкных 342.1 сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Харин Засгийн газрын гадаад өр 167.6 сая ам.доллар, бусад салбарынх 32.2 сая ам.доллароор буурчээ.

Засгийн газрын нийт өр 2021 онд 27.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 779.5 тэрбум төгрөг, өмнөх улирлаас 35.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Засгийн газрын дотоод өр өмнөх оноос 216.0 тэрбум төгрөг, гадаад өр 203.3 тэрбум төгрөг, өрийн баталгаа 183.9 тэрбум төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 176.3 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Эх сурвалж: ҮСХ

С.Лавров: Украиныг зэвсгээ буулгасан цагт гал зогсооно
С.Лавров: Украиныг зэвсгээ буулгасан цагт гал зогсооно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.