Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг нотлох баримтгүйгээр хорьсон гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг нотлох баримтгүйгээр хорьсон гэв

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат

/2022.02.28/ Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар Шүүхийн сахилгын хорооны өмнө өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийлээ.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч:

-Н.Мөнхбат нь 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан. Түүнийг "Эрдэнэс монгол" гэх төрийн өмчийн компанид 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр буруутгаж АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өнөөдрийг хүртэл "Эрдэнэс монгол" төрийн өмчит компани Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй явсаар байна. Тус компани зээлээ төлөхгүй байна гэсэн шалтгаанаар Н.Мөнхбатыг хорьсон. 2014 онд гаргасан шийдвэртэй нь холбоотойгоор өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгээд явж байна.

Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр түүнийг ямар ч нотлох баримт дээр үндэслэлгүйгээр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Энэ бол МУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн асуудал" гэв.

Тиймээс Н.Мөнхбатын өмгөөлөгч шүүхийн эл шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Шүүгчийн сахилгын хороонд гомдол гаргалаа.

УКРАИН: Хэлэлцээ эхэллээ
УКРАИН: Хэлэлцээ эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.