
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөний дараа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын дарга С.Бямбацогт ажиллах болсон.
Тэрбээр үүрэг гүйцэтгэгчийн хувиар Улс тунхагласны 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардуулсан бөгөөд түүний ах С.Балжинням мөн тус өдөр Хөдөлмөрийн баатар шагнал хүртсэн гэнэ. Гэнэ гэдгийн учир нь энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны сайтад болоод бусад хэвлэл мэдээллээр ч гарсангүй.
С.Балжиннямын хувьд дэд бүтэц, барилга бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, эрчим хүч, уул уурхай, газрын тос, үл хөдлөх хөрөнгийн салбарт 25 гаруй жил ажилласан нэгэн. Түүний хувьд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, сонсголд хүртэл дуудагдаад амжсан бөгөөд түүний Ерөнхийлөгчөөр нь ажилладаг "Ньюпрогресс Групп" нь нийт 12 охин компанитай ажээ.
Ямартай ч С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болмогцоо анхны шагнал гардуулах ёслолдоо төрсөн ахыгаа оролцуулж төрийн дээд одон гардуулсан нь шүүмжлэл дагуулж, олон нийтийн сүлжээнд ярианы сэдэв болж байна. С.Балжинням нь олон жил бизнесийн эрхэлсэн, олон арван ажилтныг авч явдаг, улсад өндөр татвар төлдөг гээд энэхүү шагналыг хүртэх эрхтэй хүн байж болох ч анхных нь гавьяа, шагнал нь ийнхүү дүү С.Бямбацогт нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа үетэй давхцсан нь шүүмжлэлд өртөх шалтгаан болоод байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.