/2022.01.27/ 2021 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ.
Энэ удаагийн буцаан олголтоор нийт 1.153.999 иргэнд 64,4 тэрбум төгрөг олгогдож байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөнд ногдох (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) татвар болох 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байна.