Омикрон хувилбарын талаарх 7 БАРИМТ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбарын талаарх 7 БАРИМТ

БАРИМТ 1: Омикрон хувилбарын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Хоолой өвдөх
  • Толгой өвдөх
  • Нус гоожих
  • Найтаах
  • Ханиалгах
  • Үнэрлэх мэдрэхүй алдагдах
  • Халуурах

БАРИМТ 2: Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах вэ?

  • 3-аас олон хоног 38.5 хэмээс дээш халуурах
  • Амьсгал давчдах, амьсгалахад саад бэрхшээлтэй болох /амьсгалын тоо насанд хүрээгчдийнх 1 минутад 24-өөс дээш болох/
  • Уруул, хамар уруулын гурвалжин хөхрөх зэрэг шинж тэмдэг илрэх
  • Захын судасны хүчилтөрөгчийн үзүүлэлт 94 хувиас доош байх тохиолдолд яаралтай эмчид хандаарай.

БАРИМТ 3: Омикрон хувилбарын нууц хугацаа:

Дунджаар 2-3 хоног гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.

БАРИМТ 4: Хэн омикрон тусаж болох вэ?

Хүүхэд, суурь өвчтэй хүмүүс, вакцин огт хийлгээгүй хүмүүс. Мөн вакцины хоёр болон гуравдугаар тун хийлгэснээс хойш гурван сараас дээш хугацаа өнгөрсөн хүмүүс халдвар авах эрсдэлтэй. Тиймээс хоёр тунтай бол гурав дах тун, гуравдугаар тунгаа хийлгэснээс хойш гурван сарын хугацаа өнгөрсөн бол дөрөвдүгээр тунгаа хийлгэхийг зөвлөж байна.

БАРИМТ 5: Омикроны үед гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд ямар эмчилгээ хийх вэ?

  • Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлагагүй
  • Шингэн бүлээн юм сайн уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, хангалттай цагаар унтаж амрах
  • Дулаан байх
  • Шаардлагатай тохиолдолд /38.5-с дээш халуурах/ халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг эмийн зааврын дагуу уух
  • Дархлаа дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр 14 хоног, С амин дэм 1000 мг-аар 14 хоног уух/ 12-оос доош насны хүүхэд 500 мг/ хоолны дараа өдөрт 1 удаа 14 хоног уух

БАРИМТ 6: Омикроноос хэрхэн сэргийлэх вэ?

Олон хүнтэй газраас зайлсхийх, маскаа зүүх, дархлаагаа дэмжих гээд бид 2 жил хэрэглэж хэвшсэн аргаа цалгардуулахгүй байх шаардлагатай.

БАРИМТ 7: Эмнэлгийн байгууллага өвдсөн хүмүүсээс хэнийг түрүүлж авах вэ?

ЭМЯ-ны ор зохицуулах баг эрсдэл бүхий иргэдээ эрэмбэлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлнэ. Эрсдэлт бүлэгт дараах иргэд хамаарна. Үүнд:

  • 65-аас дээш насныхан
  • Суурь өвчтэй хүмүүс
  • Жирэмсэн эхчүүд
  • 0-5 насны хүүхдүүд
  • Вакцинд огт хамрагдаагүй иргэд

БНСУ-ын компани орон сууцны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНСУ-ын компани орон сууцны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
ВИДЕО: Буянгийн Жаргалсайхан 30 жил татвар төлөөгүй
ВИДЕО: Буянгийн Жаргалсайхан 30 жил татвар төлөөгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.