БНСУ-ын компани орон сууцны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын компани орон сууцны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

/2022.01.12/: БНСУ-ын “Doosan Engineering & Construction” компани нь Монгол Улсад ажиллах хөтөлбөрийнхөө хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар ажил хэргийн уулзалт хийлээ.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал компанийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжиж буй болон шинээр хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүд, орон нутагт хэрэгжих орон сууцны төслүүд, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийн хүрээнд “Doosan Engineering & Construction” компанитай хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцлон тэмдэглэлээ.

“Doosan Engineering & Construction” компанийн төлөөлөл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д хүрэлцэн ирсэндээ таатай байгаагаа илэрхийлэн өөрийн байгууллагын танилцуулга, хэрэгжүүлсэн орон сууцны төслийн дэлгэрэнгүй видео бичлэгийг танилцуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Мөн Монгол Улсын орон сууц, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийллээ.

Эх сурвалж: ТОСК

Сайжруулсан түлшний чанарт шалгалт хийж, дүнг яаралтай танилцуулах үүрэг өглөө
Сайжруулсан түлшний чанарт шалгалт хийж, дүнг яаралтай танилцуулах үүрэг өглөө
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.