“Засаг дарга нар сая саяар нь мод тарина гэж байгаа ч аймгийн төсөвт хүнд тусна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Засаг дарга нар сая саяар нь мод тарина гэж байгаа ч аймгийн төсөвт хүнд тусна“

/2021.11.17/ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцсон юм.

Хуралдаанаар МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор санал дэвшүүлж, үг хэллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд ДНБ-ний 1 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулна гэсэн тооцоо байна. Энэ бол маш том тоо. Төр, хувийн хэвшлээс тус бүр хэдий хэр хэмжээний төсөв шаардагдах вэ гэдэг тооцооллыг гаргаж өгөх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийнхэн нэгдэж 608 мянган мод тарих урьдчилсан тооцоо байна. Хувийн хэвшлийнхний тарьж буй модноос хамаарч татвараас хөнгөлөх, татварт тооцох эдийн засгийн хөшүүрэг байхгүй бол энэ хөдөлгөөний санхүүжилт нэлээд эрсдэл дагуулна. Энэ чиглэлээр Сангийн яам, БОАЖЯ-наас огтхон ч санал гаргаагүй байна.

Аймаг, сумдын засаг дарга нар 1-2 сая мод тарина гэж байгаа ч энэ тухайн орон нутгийн төсөвт хүндээр тусах магадлал байна. Энэ тал дээр тодорхой зохицуулалт байх шаардлагатай болов уу" гэв.

Баруун гурван аймагт “Ногоон хөгжил төсөл“ хэрэгжинэ
Баруун гурван аймагт “Ногоон хөгжил төсөл“ хэрэгжинэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.