Сүүлийн нэг сард 29 хүн осгож нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн нэг сард 29 хүн осгож нас баржээ

ОБЕГ: ЭНЭ САРЫН 14,16-НД БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ,  ЦАСАН ШУУРГА ШУУРНА |

/2021.11.10/: Цагдаагийн байгууллагаас хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой иргэд гудамж талбайд осгож нас барах тоиолдол ихсэх хандлагатай байгааг анхааруулж байна.

Сүүлийн 1 сарын хугацаанд улсын хэмжээнд 29 иргэн осгосон байдалтай нас барсан байна.

Үүнээс 51,7 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Осгож нас барсан иргэдийн 58,6 хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 41,4 хувь нь бусад шалтгааны улмаас осгож нас барсан байна. Нас барагсдын 27 хүн нь эрэгтэй, 2 эмэгтэй хүн байна.

Иргэдэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнийгээ орой үдшийн цагаар ганцааранг явуулахгүй байхад анхааруулах сэрэмжлүүлэх шаардлагатай байгаа юм.

Голын мөс цөмөрч автомашинтай явсан 2 иргэн нас баржээ
Голын мөс цөмөрч автомашинтай явсан 2 иргэн нас баржээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.