Хүний эрхийн Үндэсний Комиссоос С.Амарсайханд шаардлага хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос С.Амарсайханд шаардлага хүргүүлжээ

/2021.10.07/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Баялагмаа Комисст хандаж “Улсын онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар гадаад улсаас ирж буй нийт иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлахаар гаргасан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, хууль бус шийдвэрийн улмаас иргэн надад эдийн засгийн хувьд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол ирүүлсэн байна.

Комиссоос тус гомдлын мөрөөр хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулахад Улсын онцгой комиссын даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаал болон холбогдох журмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдсон ажээ.

Иймд Улсын онцгой комиссын даргад 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр Коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагааг зохицуулж буй нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, дүрэм, журам зааврыг нэн даруй захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хуулийн хэрэгжилтийг хангах, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс иргэн Б.Баялагмаад учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 5/32 дугаартай шаардлагыг хүргүүлэв.

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэх үүрэгтэй юм.

No photo description available.

Эх сурвалж: ХЭҮК

Н.Сугар: Гурав дахь тунд хамрагдсан иргэдийн ердөө 1 хувь нь халдвар авсан
Н.Сугар: Гурав дахь тунд хамрагдсан иргэдийн ердөө 1 хувь нь халдвар авсан
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.