АНУ-ын төлөөлөгчид Үндэсний номын сангаар зочиллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын төлөөлөгчид Үндэсний номын сангаар зочиллоо

/2023.04.21/: Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд Монгол дахь айлчлалынхаа үеэр 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Элчин сайд Ричард Буанганы хамт Монгол Улсын Үндэсний номын санд зочиллоо.

Тэрээ АНУ-ын Төрийн департментын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хадгалан хамгаалах төсөлд шалгарсан Монгол Улсын Үндэсний номын сангийн Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төслийн ажилтай танилцсан юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Үндэсний номын сан болон АНУ-ын Азийн Өвийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа бөгөөд төслөөр МУҮНС-ийн сан хөмрөгийг цахимжуулж, урт хугацаанд орчин үеийн технологиор хадгалах үйл ажиллагаа хэрэгжсэнээр 2018-2022 онд 113,839 номыг каталогжуулж, 1,810,459 хуудас цахимжуулжээ.

Эх сурвалж: Соёлын яам

Хүүхдийн мөнгө өнөөдөр өглөөнөөс иргэдийн дансанд орж эхэлжээ
Хүүхдийн мөнгө өнөөдөр өглөөнөөс иргэдийн дансанд орж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.