ШШГБ-ын удирдах бүрэлдэхүүнээс Туркийн ард түмэнд хандив өгчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГБ-ын удирдах бүрэлдэхүүнээс Туркийн ард түмэнд хандив өгчээ

/2023.04.13/: Бүгд найрамдах Турк улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас олон хүн амь насаа алдаж, барилга байгууламж нурж сүйдэн их хэмжээний хохирол амсаад байгаа билээ.

Үүсээд буй нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах бүрэлдэхүүн сайн дурын үндсэн дээр мөнгөн хандив цуглуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешед хүлээлгэн өглөө.

Турк улсад тулгараад байгаа хүнд, хэцүү цаг үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах бүрэлдэхүүний үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд Туркийн ард түмний өмнөөс талархаж байгаагаа Элчин сайд Зафер Атеш илэрхийллээ.

Эх сурвалж: ШШГЕГ

Булган аймгийн төв бүрэн камертай болжээ
Булган аймгийн төв бүрэн камертай болжээ
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.