Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана

/2023.04.04/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд эрчимжсэн аж ахуйг кластер байдлаар төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж заасан байдаг.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түмэн шувуут” ХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Түмэн шувуут” ХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ж.Болд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр талууд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хот орчмын мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд өндөр ашиг шимтэй, түргэн өсөлттэй эрчимжсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах аж.

Мөн Санамж бичигт “Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлан таниулах зорилгоор жилд 9000 сурагчийг хүлээн авч, танилцах аялал зохион байгуулах хүчин чадал бүхий Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төв байгуулна гэж тусгажээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залууст экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: НЗДТГ

СӨБ-ын чанарыг сайжруулах туршилтын хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа
СӨБ-ын чанарыг сайжруулах туршилтын хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.