СӨБ-ын чанарыг сайжруулах туршилтын хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СӨБ-ын чанарыг сайжруулах туршилтын хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа

/2023.04.04/: Монгол Улсын Засгийн Газар 2022-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан.

Мөн 2022 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон багшийн үнэлгээг хийж, хүүхдүүд харин сургуульд бэлтгэгдсэн байдлаа үнэлүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хүртээмжээ сайжруулж, оношилгоогоо хийж чадсан учир чанарыг сайжруулах буюу дараагийн алхамыг эхлүүлж байна.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд олон улсын сургалтын хөтөлбөртэй нийцэх, хувийн хэвшлийн цэцэрлэгт хэрэгжиж үр дүн гарсан “Амьдралын мод” хөтөлбөрийг хот хөдөөгийн 8 цэцэрлэгт туршиж байна. Хөтөлбөрийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс удирдлага, арга зүйгээр хангаж байна.

May be an image of 4 people, people standing and indoor

Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 33 дугаар цэцэрлэгт өнөөдөр салбарын сайд болон албаны бусад хүмүүс ажиллаж дунд хугацааны үр дүнтэй танилцлаа.

Энэхүү “Амьдралын мод” хөтөлбөрийн онцлог нь хүүхдэд бага наснаас нь эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, харилцааны болон бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой. Сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээний цогц байдлыг хангаснаараа онцлог юм.

Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж бэлэн хэрэглэгдэхүүн хүлээн авснаар багш нарын ажлын ачаалал буурсан байна. Мөн сурагчдын ирц эрс сайжирчээ. Энэ бол эхний үр дүнгүүд юм.

Хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд туршсан үр дүнд үндэслэн хүүхдийн хөгжил, багшийн ажлын арга барил, сургалтын орчинд гарах ахиц дэвшлийг тодруулан сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг шинэчлэхэд тусгах юм.

Эх сурвалж: БШУЯ

Т.Бадамжунай гэж хэн бэ, яагаад түүнийг баривчлах болов?
Т.Бадамжунай гэж хэн бэ, яагаад түүнийг баривчлах болов?
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.