/2023.03.29/: Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө.
Катарын нийслэл Дохад тавдугаар сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөх Монгол улсын жудочид:
Эрэгтэй:
- 60 кг: Э.Ариунболд, Б.Цогт-Очир
- 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
- 73 кг: Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр
- 81 кг: Г.Болор-Очир
- 90 кг: Г.Алтанбагана
- -100 кг: Б.Гончигсүрэн
- +100 кг: О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй:
- 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
- 52 кг: Л.Сосорбарам
- 57 кг: Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо
- 63 кг: Б.Ганхайч
- 70 кг: Б.Баасанжаргал, Б.Ням-Эрдэнэ
- +78 кг: А.Адъяасүрэн
Эх сурвалж: БТСУХ