Такси үйлчилгээнд явж байсан ах дүү хоёрын нэгийг нь хөнөөж, нөгөөгийнх нь биед халджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Такси үйлчилгээнд явж байсан ах дүү хоёрын нэгийг нь хөнөөж, нөгөөгийнх нь биед халджээ

/2023.03.28/ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан хэрэг өнөөдөр гарчээ.

Тодруулбал, иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь ах дүү хоёрын биед халджээ. Тэрээр жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биеийг хутгаар зүсэж амь насыг нь хохироосон байна. Улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулжээ. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Улаанбаатарт маргааш 14 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 14 хэм дулаан байна
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.