Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2030 онд 25-30 хувьд хүргэх зорилт тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2030 онд 25-30 хувьд хүргэх зорилт тавьжээ

May be an image of 5 people, people sitting and indoor

/2023.03.28/: БОАЖЯ-аас ногоон хөгжлийн бодлогын хүрээнд бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 10-20 хувь, 2030 онд 25-30 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлэн тодорхой санаачилга гарган холбогдох байгууллагуудыг хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна.

Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, тус яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, мэргэжилтэн Ц. Мөнхбат нар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан болон, холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт хийв.

Уулзалтаар нийслэл болон томоохон төв суурин газарт “Нийтийн эзэмшлийн зам талбайд цахилгаан машин байрлуулах тохиолдолд зогсоолын төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөх, Улаанбаатар хотын тодорхой байршил бүхий авто зогсоолууд, шатахуун түгээх станцуудыг түшиглэн цахилгаан автомашины цэнэглэх станц байгуулах асуудлаар санал солилцож, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

May be an image of 5 people, people standing, people sitting and indoor

Уулзалтын үр дүнд хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон ба тус ажлын хэсэг

  • цахилгаан автомашины түргэн цэнэглэгчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх,
  • цахилгаан тэжээлт автомашиныг Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх,
  • Нийслэл болон бусад томоохон төв суурин газарт цахилгаан тэжээлт автомашины түргэн цэцэглэгчийг нэмэгдүүлэх зэрэг олон талт асуудлыг холбогдох Төрийн байгууллагын хамтын оролцоотойгоор судлан, тодорхой шийдлүүдийг гарган УИХ, Засгийн газарт хүргүүлж ажиллах юм.

Маргааш өглөөнөөс Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орно
Маргааш өглөөнөөс Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.