/2023.03.28/: 2023 оны гуравдугаар сарын 29-ний 06:00 цагаас эхлэн Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт орно.
Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар:
Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 26.9 хувиар
Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 41.6 хувиар сайжирна гэсэн тооцоо судалгаа гарсан байна.
Эх сурвалж: НЗДТГ