54 бог мал хулгайлсан этгээдийг 2 жилийн хорих ялаар шийтгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

54 бог мал хулгайлсан этгээдийг 2 жилийн хорих ялаар шийтгэжээ

/2023.03.28/: Аймгийн Прокурорын газраас яллагдагч Б-г 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр бэлчээрт байсан хохирогч Г-ийн 44 ямаа, 10 хонийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б нь тухайн өдөр хохирогч Г-ийн 54 тооны бог малыг хулгайлсан болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Б-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 2 жилээс 8 жил хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд зааснаас хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эх сурвалж: СДЭХАШШ

СТАТИСТИК: Монголчуудын цалин 10 жилийн хугацаанд 70 доллараар нэмэгджээ
СТАТИСТИК: Монголчуудын цалин 10 жилийн хугацаанд 70 доллараар нэмэгджээ
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.