Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд Австри Улстай хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд Австри Улстай хамтран ажиллана

May be an image of 2 people, people standing and suit

/2023.03.27/: БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Андреас Рийкенийг хүлээн авч уулзлаа.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад Австрийн Засгийн газартай хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.

Австри Улсын эдийн засгийн голлох салбарын нэг нь аялал жуулчлал юм. Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Австрийн төрийн болон хувийн холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллахаар тогтов.

May be an image of 2 people and people sitting

Австри Улсын иргэд Монголд аялах хүсэлтэй байдаг. Австри Улс нь визний шаардлагаас чөлөөлсөн орны нэг болсон нь Австрийн жуулчид ирэхэд таатай нөхцөл бүрдүүлснийг Элчин сайд онцоллоо.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

May be an image of 3 people, people sitting and people standing

Эх сурвалж: БОАЖЯ

Л.Жаргал: Макро гэрэл зураг олон цагаар сууж зураглах тэвчээр шаарддаг
Л.Жаргал: Макро гэрэл зураг олон цагаар сууж зураглах тэвчээр шаарддаг
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.