Төөрсөн, цасанд суусан 27 иргэнийг аварчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төөрсөн, цасанд суусан 27 иргэнийг аварчээ

/2023.03.22/ Өчигдөр Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1.0-7.0 мм цас орж, 1-7 цаг цасан шуурга шуурчээ. Мөн Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 16-24 м/с, зарим үед 28 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас энэ сарын 20-нд Дундговь, Завхан аймагт тус бүр нэг, Увс аймагт-2, өчигдөр буюу 21-нд Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймагт аймагт тус бүр нэг, Хэнтий аймагт 6 (үүнээс 1 хүүхэд) буюу нийт 16 иргэн малдаа явж байгаад болон автомашинтай зорчиж яваад төөрсөн сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 13 иргэний амь насыг аварч, нэг иргэний цогцсыг олж, ар, гэр, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 2 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөн Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймагт автомашинаар зорчиж яваад цасанд суусан 14 зорчигчтой 3 автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Харин хүчтэй салхи, шуурганы улмаас Увс аймагт 1, Өмнөговь аймагт 2 айлын гэр нурсан бол Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 35 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 дугаар тулгуур багана унасан бөгөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 22:00 цагт хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг урагшлуулах эсэхийг ирэх лхагва гарагт шийнэ
Цаг урагшлуулах эсэхийг ирэх лхагва гарагт шийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.