​ С.Бямбацогт: Ачаа тээврийн үнэ буурснаар үнийн хөөрөгдлийн хөөс хагарна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ С.Бямбацогт: Ачаа тээврийн үнэ буурснаар үнийн хөөрөгдлийн хөөс хагарна

May be an image of outdoors

/2023.03.02/: Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт ачаа тээврийн үнэ хөлстэй холбоотойгоор өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.

Ковидын үед Эрээн Улаанбаатар хотын хооронд тээвэрлэх 1м/куб ачааны үнэ 3000 юань хүрч байжээ. Дунджаар 1 чингэлэгт 64м/куб ачаа ордог гэж үзвэл тухайн үеийн ханшаар тээврийн хөлс нь 192,000 юань буюу 86 сая 400 мянган төгрөгт хүрч байсан байна.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Хил нээгдсэнээр Эрээнээс Улаанбаатар хүртэлх чингэлэг тээврийн үнэ 3 сая 900 мянган төгрөг болж 20 дахин буурлаа. Өөрөөр хэлбэл, одоо 1м/куб ачааг Эрээнээс Улаанбаатар хот хүртэл 112 юанаар тээвэрлэж байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 50 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ачаа тээврийн үнэ эрс буурснаар ард түмний амьдралд дарамт болсон үнэ буурах үндсэн нөхцөл бүрдээд байна гэлээ.

Дашрамд дурдахад, 2019 оны есдүгээр сард тээврийн үнэ ханш Эрээн Улаанбаатар хотын хооронд 1м/куб нь 220-250 юань байжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ
Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.