“Хэл засал“ төсөл цэцэрлэгүүдэд хэрэгжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хэл засал“ төсөл цэцэрлэгүүдэд хэрэгжиж байна

6 хүн ба дотор нарын зураг байж магад

/2023.03.02/: "Бяцхан эрдэмтэн" ТББ-аас “ХЭЛ ЗАСАЛ” төслийг нийслэлийн Баянгол дүүргийн 11, 89 дүгээр цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлж байна.

Төсөл нь Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэй бөгөөд төслийн явцыг танилцуулах үзүүлэх ажил Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгт зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд:

  • Австралийн элчин сайдын яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга: Дэйв Престон
  • БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга: Ж.Мягмар
  • БЕГ-ын ТХБХ-ийн дарга Б.Мөнхзаяа болон цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл нийт 70 хүн оролцлоо.

Төслийн хүрээнд хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарын сургалт, үйл ажиллагааны арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, эцэг эх, асран хамгаалагчтай ажиллаж буй арга туршлага болон хэл заслын “Avia” аппликейшн ашиглах аргыг танилцууллаа.

Эх сурвалж: БЕГ

“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг шинэчилнэ
“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг шинэчилнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.