“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг шинэчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг шинэчилнэ

May be an image of 5 people, people standing, people sitting and indoor

/2023.03.02/: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд УИХ-аар батлагдаж, тус хуулийн 31.3-д “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” заасны дагуу “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх тухай журам”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 138 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байсныг 2015 онд шинэчлэн боловсруулан Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар баталж, мөрдөн ажиллаж байна.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх нь аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын байрны орчинд нөлөөлөх хими, физикийн хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, газрын дор, хортой, халуун, хүнд нөхцөлийг тодорхойлон хэмжилт, судалгаа хийх, үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох зорилготой.

“Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг одоогийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн боловсруулах, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Иймээс дээрх журмыг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулахаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, зөвлөхүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэн ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Эх сурвалж: ХНХЯ

Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаалж эхэлнэ
Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаалж эхэлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.