/2023.03.02/: Элчин сайд Д.Гансүх өчигдөр Чех улсын Тээврийн яамны Гадаад харилцаа, Европын Холбооны газрын захирал Михал Фридрих, тус яамны Бодлогын газрын захирал Лудек Сосна нарын зочдыг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.
Зочид 2023 оны аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Прага хотод зохион байгуулагдах Дэлхийн автозамын асуудлаарх Их хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулж, Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урив. Элчин сайд Монгол, Чехийн хамтын ажиллагааны талаар товч мэдээлж, зам, тээврийн салбар манай хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж буйг онцлов.
Чех улс 4 жил тутам болдог энэхүү их хурлыг 2 дахь удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа бөгөөд 1971 онд Дэлхийн Авто замын XIV их хурал Прага хотод болж байжээ. Энэ жилийн Их хуралд 3000-5000 орчим төлөөлөгч, олон тооны Тээврийн сайд нар оролцох төлөвтэй байгаа аж.