/2023.03.02/: Сассексийн гүн, гүнгийн авхай нар Британийн Фрогмор зуслангийн баазыг буцаахыг өөрсдөө хүссэн гэж хосын хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.
Ханхүү Харри, Меган нарын хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээг баталсан ч гэлээ Букингемийн ордон энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Тэд 2020 онд хааны гэр бүлийн гишүүний амьдралаа орхиж, Их Британиас явсан юм.
Виндзорын шилтгээн дэх 10 унтлагын өрөө бүхий II зэрэглэлийн Frogmore Cottage-ыг талийгаач хатан хаан хосуудад бэлэглэж байжээ.
Ханхүү Харри "Спарэй" хэмээх дурсамж номоо хэвлүүлснээс хэдхэн хоногийн дараа Букингемийн ордноос тэднийг үл хөдлөх хөрөнгөө буцааж өгөхийг мэдэгдсэн байна.
Энэхүү ном нь нэгдүгээр сард худалдаанд гарсан бөгөөд 1998 оноос хойш Их Британид хамгийн хурдан, хамгийн их борлуулалттай уран зохиолын бус ном болсон байна.
Эх сурвалж: ВВС