СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орцонд бүлэглэн зодож, эд зүйлсийг нь дээрэмджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орцонд бүлэглэн зодож, эд зүйлсийг нь дээрэмджээ

/2023.02.17/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд иргэн "Д"-г өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 165-170 см өндөртэй 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүн зодож улмаар эд зүйлсийг нь дээрэмджээ.

Уг дуудлага мэдээллийн дагуу шалгахад 37 настай, эрэгтэй Ц.Х, 40 настай, эрэгтэй Ж.Б нар нь бүлэглэн үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчилсан байна. Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь урьд өмнө хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан аж.

Иймд иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа
Улаанбаатар, Бээжин хотын дарга нар уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.