Хятад, Монголын хүүхдүүдийн хамтарсан тоглолт Бээжинд боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад, Монголын хүүхдүүдийн хамтарсан тоглолт Бээжинд боллоо

May be an image of 5 people, child, people standing and text that says '蒙中青少年 文化交流活动 2023.02.10 coeл, m3A33ллийH TOB 蒙古文化信息中心 中莉é Chinanews.com'

/2023.02.13/: Хоёрдугаар сарын 10-ны үдээс өмнө Бээжин хотноо Хятад, Монголын хүүхдүүдийн цагаан сарын хамтарсан тоглолт болж, Хятад, Монголын 50 орчим хүүхэд багачууд оролцжээ.

Хятадын Сүн Чин Лингийн нэрэмжит залуучуудын шинжлэх ухаан, технологи, соёлын солилцооны төв, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээ Бээжин дэх Монгол Улсын ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл мэдээллийн төвд болжээ.

Тус арга хэмжээнд Хятад, Монголын өсвөр үеийнхэн соёл урлагийн тоглолт үзүүлсэн байна.

May be an image of 5 people and people standing

Хятад хүүхдүүд үндэсний баялаг онцлогтой Бээжин дуурь болон тулааны урлагийг сурталчилж, Хятадын хаврын баярын үүсэл хийгээд ёс заншлыг танилцуулжээ. Монгол хүүхдүүд төгөлдөр хуур хөгжмөөр дэлхийн алдартай аязуудыг тоглож, үндэсний уламжлалт хувцасны загвар үзүүлж, бий биелгээ бүжиглэж, Монголын Цагаан сарын баярын ёс заншил хийгээд үндэсний хоол ундаа танилцуулжээ.

Эх сурвалж: MN.CCTV

Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх санал асуулгаар Шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт яригдахгүй
Д.Тогтохсүрэн: Зөвлөлдөх санал асуулгаар Шинэ Үндсэн хуультай холбоотой асуудал огт яригдахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.