Google-ийн боловсролын шинэ платформыг Монголд нэвтрүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google-ийн боловсролын шинэ платформыг Монголд нэвтрүүлнэ

May be an image of 5 people, people standing and indoor

/2023.02.09/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Google компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис, Япон болон Ази номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзаж боловсролын шинэ платформ хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Google компанитай хамтран:

1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх,

2. Багш бүрийг компьютержуулах чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа.

3. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халж google-ийн боловсролын болон төрийн байгууллагын дижитал орчныг сайжруулахад чиглэсэн орчин үеийн программ хангамж, шинэлэг аппликейшн нэвтрүүлж ажиллахаар боллоо.

Эх сурвалж: БШУЯ

Улаанбаатарт газар хөдлөлтөд ТЭСВЭРГҮЙ 507 барилга байна
Улаанбаатарт газар хөдлөлтөд ТЭСВЭРГҮЙ 507 барилга байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.