Манай аврах багийнхан хоёр хүүхэд, нэг эмэгтэйг нурангиас аварчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай аврах багийнхан хоёр хүүхэд, нэг эмэгтэйг нурангиас аварчээ

Turkey-Mongolia.jpg

/2023.02.09/: ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Hatay хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очлоо.

Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, нийт 3 хүн (хоёр хүүхэд, нэг том хүн)-ийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал, Анкарагийн цагаар:

  • 20:10 цагт хоёр настай нэг хүүхэд,
  • 21:20 цагт нэг эмэгтэй
  • 22:33 цагт 15 настай хүүг тус тус орон сууцны нурангиас эсэн мэнд гаргалаа

Эх сурвалж: ОБЕГ

Жорж Мейсоны их сургуулийн бакалаврын түвшинд шилжин суралцах хөтөлбөр зарлалаа
Жорж Мейсоны их сургуулийн бакалаврын түвшинд шилжин суралцах хөтөлбөр зарлалаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.