/2023.02.09/: 2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын хэд хэдэн сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг бүрдүүлж, санамж бичиг байгуулж байсан.
Энэ сургуулиудын нэг нь Жорж Мейсоны их сургууль юм. Санамж бичгийн хүрээнд ШУТИС тус сургуультай хамтын ажиллагаа эхлүүлж тус сургуулийн оюутнууд АНУ-д шилжин суралцах хөтөлбөрийг зарлалаа.
Жорж Мэйсоны их сургууль Виржиниа мужийн хамгийн том судалгааны их сургууль юм. Нийслэл Вашигтон хотод ойр байрладаг бөгөөд АНУ-ын 50 муж, дэлхийн 130 улсаас ирсэн 38 мянган оюутантай. Өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хурдацтай хөгжиж, инновац, энтрепренёр, олон талт, хүртээмжтэй байдлын төлөө тууштай ажилладаг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн.
Уг хөтөлбөрт ШУТИС-ийн оюутнууд ЭНД дарж бүртгүүлнэ үү:
Бүх хөтөлбөр, мэргэжлийн талаарх мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://catalog.gmu.edu/programs/
Бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжилнэ.
Эх сурвалж: БЗС