Үзлэг, оношлогоонд орохдоо Автозам ашигласны төлбөрөө төлсөн байх шаардлагатай
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үзлэг, оношлогоонд орохдоо Автозам ашигласны төлбөрөө төлсөн байх шаардлагатай

Тээврийн хэрэгсэл эзэмшигчдын анхааралд!!! » Setguul.mn

/2023.02.06/: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орохдоо олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд үзлэгт орох боломжтой.

Улаанбаатар хотыг тойрсон 6 төлбөр авах /товчоод/ цэгүүдээр эрхэм жолооч та шууд саадгүй нэвтрэх ба авто машин эзэмшигчийн бүртгэл дээр төлбөрийн нэхэмжлэл үүсэх юм.

Мөн та дараах 2 аргаар төлбөрөө хялбархан төлөх боломжтой:

Хувилбар 1

  1. Roadpay.mn сайтруу орно.
  2. Улсын дугаараа оруулж хайлт хийнэ.
  3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн регистрийн дугаарын сүүлийн 4 орны тоог оруулна.
  4. Товчоодоор нэвтэрсэн нэхэмжлэл, огноо, аль товчоогоор нэвтэрсэн мэдээлэл гарч ирнэ.
  5. Бүгдийг төлөх гэсэн сонголтыг сонгоно
  6. Төлбөрийн сувгаа сонгож гүйлгээ хийж баталгаажуулна.

Хувилбар 2

  1. И-баримт аппликешнрүүгээ орно.
  2. Хялбар бүртгэл хэсгийг сонгож тээврийн хэрэгслийн улсын дугаараа бүртгүүлнэ.
  3. Цаашид таны товчоодоор нэвтэрсэн төлбөрийг НӨАТ-ын буцаан олголтоос суутгана.

О.Мөнхжингийн асуудал IHC койны ханшид НӨЛӨӨЛСӨНГҮЙ
О.Мөнхжингийн асуудал IHC койны ханшид НӨЛӨӨЛСӨНГҮЙ
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.