Нийслэлд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орно

May be an image of 7 people, people sitting, people standing, indoor and office

/2023.02.01/: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банктай хамтран "Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн зорилго нь хүнсний хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх технологийг иргэдийн оролцоотойгоор хийнэ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч Кобаяшитай төслийн явц, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх уулзалтыг хийлээ.

Уулзалтаар үйлдвэрлэлийн туршилтын төслийн хүрээнд барих байгууламжийн зардал, технологийн шийдлийн талаар харилцан санал солилцов.

Эх сурвалж: УБХЗАА

Койн авахаар танихгүй хүний дансруу 96 сая төгрөг хийн залилуулжээ
Койн авахаар танихгүй хүний дансруу 96 сая төгрөг хийн залилуулжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.