Койн авахаар танихгүй хүний дансруу 96 сая төгрөг хийн залилуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Койн авахаар танихгүй хүний дансруу 96 сая төгрөг хийн залилуулжээ

/2023.02.01/: Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 6 удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан байсныг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Залилан мэхлэгчид таны итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашигладаг.

Иймд хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээллээр таныг хангаж байгаа эсэхийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: ЦЕГ

“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын мэдээлэл цуглуулалтын явц 94.7 хувьтай байна
“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын мэдээлэл цуглуулалтын явц 94.7 хувьтай байна
 
 Ц.САРАНТУЯА: ЦЭЦ ҮНДСЭН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХАМГААЛАХТАЙ АГААР НЭ
 Ц.САРАНТУЯА: ЦЭЦ ҮНДСЭН ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ХАМГААЛАХТАЙ АГААР НЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.