“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын мэдээлэл цуглуулалтын явц 94.7 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зөвлөлдөж шийдье“ санал асуулгын мэдээлэл цуглуулалтын явц 94.7 хувьтай байна

/2023.02.01/: "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 94.7 хувьтай байна.

Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болно.

Эх сурвалж: УИХ

Сүхбаатар дүүрэг одонтой ээжүүд болон ахмадуудад өгөх бэлгийн багцын тендерээ цуцалжээ
Сүхбаатар дүүрэг одонтой ээжүүд болон ахмадуудад өгөх бэлгийн багцын тендерээ цуцалжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.