/2023.01.31/: Өчигдөр Пакистаны баруун хойд хэсэгт орших Пешавар хотын сүмд халдлага болж, 61 хүн амиа алдаж, 157 орчим хүн шархадсан гэж Пешавар хотын цагдаагийн дарга Мохаммад Айжаз Хан мэдэгдэв.
Уг сүм нь цагдаагийн газрын дотор байрладаг бөгөөд ихэвчлэн хууль сахиулах байгууллагын ажилтнууд ордог байсан аж.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф "Аллахын өмнө мөргөж буй лалын шашинтнуудыг хэрцгийгээр хөнөөсөн нь Коран судрын сургаалийг зөрчлөө. Аллахын өргөөг онилох нь халдлага үйлдэгчид Исламын шашинтай ямар ч холбоогүй гэдгийг нотолж байна. Пакистаны эсрэг тулалдсан хүмүүсийг бид өршөөлгүй устгах болно" гэжээ.
Эх сурвалж: CNN