Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогдлоо

/2023.01.31/ Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр боллоо.

21 аймаг, есөн дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож буй уг хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болов.

Мөн холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулж, ирэх дөрвөн жилд “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-г удирдах шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Дарга Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн.

Ээлжит бус Их хуралд оролцсон төлөөлөгчдийн 94.59 хувийн саналаар “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.

Х.Булгантуяагын НАМТАР.

Хүрэлбаатарын Булгантуяа 1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Ам бүл тав. Монгол Ардын Намд 2009 онд гишүүнээр элссэн.

БОЛОВСРОЛ

  • 1997-1998 “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль
  • 1999-2006 БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухааны технологийн их сургууль
  • 2007-2008 АНУ-ын Ейлийн их сургууль
  • Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй. Англи, орос, хятад, япон хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2008 “Бүтээлч шийдлүүд” ХХК-ий хөрөнгө оруулалтын зөвлөх
  • 2008-2010 Дэлхийн банкны төсөлд Төсөв, төрийн сангийн зөвлөх
  • 2010-2012 “Оюутолгой” ХХК-д Бизнес, стратегийн ахлах зөвлөх, Төслийн менежер
  • 2012-2013 “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн хэлтсийн дарга
  • 2013-2016 Монгол Ардын Намын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай.
  • 2023 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга
Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
 
2024 онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
2024 онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.