“Их Британийн Кино наадам”-аас “The Women” МУСК шагнал хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Их Британийн Кино наадам”-аас “The Women” МУСК шагнал хүртлээ

BFI London Film Festival – 5 to 16 October 2022

/2023.01.26/: 2022 оны 12 дугаар сарын 14-нд Их Британи улсын нийслэл Лондон хотноо “Их Британийн Кино наадам” /British Film Festival 2022/ шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан юм.

Тус наадамд найруулагч Б.Отгонзоригийн “The Women” уран сайхны кино “Best Lead Female Actor” буюу “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг жүжигчин Ч.Ундрал /СТА/, “Best Supporting Actor” буюу “Шилдэг туслах дүр” шагналыг жүжигчин Т.Борхүү /МУГЖ/ нар хүртсэн юм.

May be an image of 2 people, people standing and indoor

Шагналыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландийн нэгдсэн хаант улсад /ИБУИНХУ/ суугаа элчин сайдын яамны төлөөлөл гардан авсан юм. Тус шагналыг өнөөдөр Гадаад харилцааны яамны төлөөлөл “The Women” киноны уран бүтээлчдэд хүлээлгэн өглөө.

Ташрамд “The Women” киноны шагналыг хүлээн авахад гүн туслалцаа үзүүлсэн Монгол улсаас ИБУИНХ улсад суугаа элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж байна.

Антарктидаас Лондонгийн хэмжээтэй мөсөн уул тасарчээ
Антарктидаас Лондонгийн хэмжээтэй мөсөн уул тасарчээ
 
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.