/2023.01.26/: Их Британийн Антарктидын судалгааны мэдээгээр өнгөрсөн ням гарагт Антарктидын Брунт мөсөн эргээс Лондонгийн хэмжээтэй мөсөн уул салжээ.
Эрдэмтэд анх 10 жилийн өмнө энэ хэсгийн мөсөн бүрхүүлд мэдэгдэхүйц ан цав гарсныг илрүүлсэн ч сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр томоохон хагарал гарсан байна. BAS Halley судалгааны станц нь Брунт мөсөн эрэг дээр байрладаг бөгөөд мэргэжилтэнгүүд судалгааны станцыг аюулгүй гэж үзэж байна.
Мөсөн уул нь 1550 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Судлаачид энэ үйл явдлыг цаг уурын өөрчлөлтийн үр дагавар биш бөгөөд болох ёстой байсан үйл явдал гэж үзэж байгаа аж.
“Энэхүү хагаралыг эрдэмтэд хүлээж байсан бөгөөд энэ нь Брунт мөсөн эргийн байгалийн тогтоцын нэг хэсэг юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоогүй. Манай шинжлэх ухаан, үйл ажиллагааны баг аюулгүй байдлыг хангахын тулд мөсөн эргийг цаг хугацаанд нь хянаж байна" гэж BAS-ийн мөстлөг судлаач, профессор Доминик Хожсон мэдээлэв.
Дата төвийн судлаачид далайн мөс намхан байгаа нь 11, 12 дугаар сард Росс тэнгисийн гадарга дунджаас 2 хэмээр илүү халсантай холбоотой гэж үзэж байна. Мөн хүчтэй салхи далайн мөсний нимгэлтийг түргэсгэсэн гэж мэдээлэв.
1978 он хүртэл үргэлжилсэн хиймэл дагуулаас авсан мэдээллээс харахад тус бүс нутагт 2014, 2015 онуудад далайн мөсний хэмжээ хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Харин 2016 онд гэнэт буурч, түүнээс хойш дунджаас доогуур хэвээр байгаа аж.
Эх сурвалж: CNN