Байшин шатаж, 3 иргэн галд өртөж амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байшин шатаж, 3 иргэн галд өртөж амиа алджээ

/2023.01.26/: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр оройн 22:55 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт Б/58 настай, эрэгтэй/, С /44 настай, эмэгтэй/, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж амиа алджээ.

Мөн иргэн Д /47 настай, эрэгтэй/ нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн байсан тул тус иргэнийг нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлхийн цөм эргэхээ больж, урвуу эргэж магадгүй гэв
Дэлхийн цөм эргэхээ больж, урвуу эргэж магадгүй гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.