/2023.01.26/: Дэлхийн дотоод цөмийн эргэлт түр зогссон байж магадгүй, бүр урвуу ч болж магадгүй гэж шинэ судалгаа харуулсан байна.
Дэлхий нь царцдас, манти, дотоод болон гадаад цөмөөс бүрддэг. Хатуу дотоод цөм нь дэлхийн царцдасын доор 5149 км зайд байрладаг бөгөөд шингэн гадна цөмөөр хагас хатуу мантиас тусгаарлагдсан байдаг. Ингэж шингэн цөмөөр тусгаарлагдсанаар дотоод цөмийг дэлхийн эргэлтээс тусдаа өөр хурдтайгаар эргүүлэх боломжийг олгодог байна.
Дэлхийн цөм нь 3540 км радиустай ойролцоогоор Ангараг гарагтай адил хэмжээтэй, ихэвчлэн төмөр, никелиэс бүрддэг бөгөөд дэлхийн массын гуравны нэг орчим хувийг эзэлдэг аж.
Даваа гарагт Nature Geoscience сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Бээжингийн их сургуулийн дэд эрдэмтэн И Ян, Бээжингийн их сургуулийн профессор Сяодун Сүн нар 1960-аад оноос хойш ижил төстэй замаар дэлхийн дотоод цөмийг дайран өнгөрч байсан газар хөдлөлтийн долгионыг судалж дотоод цөм хэр хурдан эргэлдэж байгааг дүгнэсэн байна.
Тэд тус судалгаагаар санамсаргүй аймшигтай ч байж болох магадлалыг олж харжээ. Тэдний судалгаагаар 2009 оноос хойш өмнө нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж байсан газар хөдлөлтийн бүртгэлүүд бага зэрэг ялгаатай байжээ. Энэ нь тэднийхээр дотоод цөмийн эргэлт түр зогссон байж болзошгүй гэх санааг илэрхийлж байна гэж тэд хэлэв.
"Бид сүүлийн 10 жилд дотоод цөм нь эргэлтээ бараг зогсоож, буцах хандлагатай байгааг харуулсан сонирхолтой нотолгоог оллоо" гэж тэд судалгаанд бичжээ.
Австралийн Үндэсний их сургуулийн геофизикч Хрвое Ткалчич "Хэдийгээр би судалгаанд оролцоогүй ч эргэлтийн хурд өөр өөр байдаг эсэх нь маргаантай асуудал. Дотоод цөм бүрэн зогсох боломжгүй. Дотоод цөм нь одоогоос 10 жилийн өмнө арай хурдан эргэлдэж байсантай харьцуулахад одоо илүү тохиромжтой хурдаар эргэлдэж эхэлсэн байх. Энэ бол тийм гайхалтай зүйл биш" гэжээ.
Сүн, Ян нар ч судалгааны үр дүнг танилцуулахдаа ихээхэн болгоомжтой хандаж цаашид илүү гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэдэгт санал нэг байгаа аж.
Сонирхуулахад, хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2003 онд бүтээгдсэн The Core гэх холливудын кинон дээр яг ийм үйл явдал гардаг бөгөөд цөмийг дахин эргэлтэд оруулахын тулд хүн төрөлхтний төлөөлөх эрдэмтэд дэлхийн цөм рүү аялдаг.
Эх сурвалж: CNN